À propos de la propriété intellectuelle Formation en propriété intellectuelle Respect de la propriété intellectuelle Sensibilisation à la propriété intellectuelle La propriété intellectuelle pour… Propriété intellectuelle et… Propriété intellectuelle et… Information relative aux brevets et à la technologie Information en matière de marques Information en matière de dessins et modèles industriels Information en matière d’indications géographiques Information en matière de protection des obtentions végétales (UPOV) Lois, traités et jugements dans le domaine de la propriété intellectuelle Ressources relatives à la propriété intellectuelle Rapports sur la propriété intellectuelle Protection des brevets Protection des marques Protection des dessins et modèles industriels Protection des indications géographiques Protection des obtentions végétales (UPOV) Règlement extrajudiciaire des litiges Solutions opérationnelles à l’intention des offices de propriété intellectuelle Paiement de services de propriété intellectuelle Décisions et négociations Coopération en matière de développement Appui à l’innovation Partenariats public-privé Outils et services en matière d’intelligence artificielle L’Organisation Travailler avec nous Responsabilité Brevets Marques Dessins et modèles industriels Indications géographiques Droit d’auteur Secrets d’affaires Académie de l’OMPI Ateliers et séminaires Application des droits de propriété intellectuelle WIPO ALERT Sensibilisation Journée mondiale de la propriété intellectuelle Magazine de l’OMPI Études de cas et exemples de réussite Actualités dans le domaine de la propriété intellectuelle Prix de l’OMPI Entreprises Universités Peuples autochtones Instances judiciaires Ressources génétiques, savoirs traditionnels et expressions culturelles traditionnelles Économie Financement Actifs incorporels Égalité des genres Santé mondiale Changement climatique Politique en matière de concurrence Objectifs de développement durable Technologies de pointe Applications mobiles Sport Tourisme PATENTSCOPE Analyse de brevets Classification internationale des brevets Programme ARDI – Recherche pour l’innovation Programme ASPI – Information spécialisée en matière de brevets Base de données mondiale sur les marques Madrid Monitor Base de données Article 6ter Express Classification de Nice Classification de Vienne Base de données mondiale sur les dessins et modèles Bulletin des dessins et modèles internationaux Base de données Hague Express Classification de Locarno Base de données Lisbon Express Base de données mondiale sur les marques relative aux indications géographiques Base de données PLUTO sur les variétés végétales Base de données GENIE Traités administrés par l’OMPI WIPO Lex – lois, traités et jugements en matière de propriété intellectuelle Normes de l’OMPI Statistiques de propriété intellectuelle WIPO Pearl (Terminologie) Publications de l’OMPI Profils nationaux Centre de connaissances de l’OMPI Série de rapports de l’OMPI consacrés aux tendances technologiques Indice mondial de l’innovation Rapport sur la propriété intellectuelle dans le monde PCT – Le système international des brevets ePCT Budapest – Le système international de dépôt des micro-organismes Madrid – Le système international des marques eMadrid Article 6ter (armoiries, drapeaux, emblèmes nationaux) La Haye – Le système international des dessins et modèles industriels eHague Lisbonne – Le système d’enregistrement international des indications géographiques eLisbon UPOV PRISMA UPOV e-PVP Administration UPOV e-PVP DUS Exchange Médiation Arbitrage Procédure d’expertise Litiges relatifs aux noms de domaine Accès centralisé aux résultats de la recherche et de l’examen (WIPO CASE) Service d’accès numérique aux documents de priorité (DAS) WIPO Pay Compte courant auprès de l’OMPI Assemblées de l’OMPI Comités permanents Calendrier des réunions WIPO Webcast Documents officiels de l’OMPI Plan d’action de l’OMPI pour le développement Assistance technique Institutions de formation en matière de propriété intellectuelle Mesures d’appui concernant la COVID-19 Stratégies nationales de propriété intellectuelle Assistance en matière d’élaboration des politiques et de formulation de la législation Pôle de coopération Centres d’appui à la technologie et à l’innovation (CATI) Transfert de technologie Programme d’aide aux inventeurs WIPO GREEN Initiative PAT-INFORMED de l’OMPI Consortium pour des livres accessibles L’OMPI pour les créateurs WIPO Translate Speech-to-Text Assistant de classification États membres Observateurs Directeur général Activités par unité administrative Bureaux extérieurs Avis de vacance d’emploi Achats Résultats et budget Rapports financiers Audit et supervision
Arabic English Spanish French Russian Chinese
Lois Traités Jugements Recherche par ressort juridique

Loi sur les marques et les indications géographiques (modifiée en dernier lieu le 10 juin 2010), Mongolie

Retour
Texte remplacé  Accéder à la dernière version dans WIPO Lex
Détails Détails Année de version 2010 Dates Entrée en vigueur: 21 août 2003 Adopté/e: 2 mai 2003 Type de texte Principales lois de propriété intellectuelle Sujet Marques, Indications géographiques

Documents disponibles

Texte(s) principal(aux) Textes connexe(s)
Texte(s) princip(al)(aux) Texte(s) princip(al)(aux) Mongol (khalkha) Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Тухай /Шинэчилсэн найруулга/        
 Барааны Тэмдэг, Газар Зүйн Заалтын Тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 06 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь бараа, үйлчилгээний тэмдэг /цаашид “барааны тэмдэг” гэх/, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж

2.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг;

1Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

1 2 Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

2

3.1.2.“хамтын тэмдэг” гэж тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийгэмлэг, холбооны гишүүд нэгдсэн хяналтын дор ашиглах барааны тэмдгийг;

3.1.3.“гэрчлэх тэмдэг” гэж тухайн бараа, үйлчилгээний чанар, үйлдвэрлэх арга, бусад онцлог шинж чанарыг эрх бүхий байгууллага гэрчлэн бусад этгээдэд ашиглуулах барааны тэмдгийг;

3.1.4.“газар зүйн заалт” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлолтыг;

3.1.5.“бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт” гэж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг;

3.1.6.“гэрчилгээ” гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг гэрчилж, төрөөс олгож байгаа баримт бичгийг;

3.1.7.“барааны тэмдэг эзэмшигч” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;

3.1.8.“газар зүйн заалт хэрэглэгч” гэж газар зүйн заалтыг өөрийн бараа, бүтээгдэхүүнд ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;

3.1.9.“мэдүүлэг” гэж барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэхийг хүссэн иргэн, хуулийн этгээдээс оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаа өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг;

3.1.10.“мэдүүлгийн бүрдлийн хяналт” гэж энэ хуулийн 6, 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах чиглэлээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг;

3.1.11.“шүүлт” гэж тухайн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 5, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг;

3.1.12.“лицензийн гэрээ” гэж барааны тэмдэг эзэмшигч бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээдэд ашиглуулах тухай бичгээр байгуулсан хэлцлийг;

3.1.13.“нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг;

3.1.14.“албан ёсны тогтмол хэвлэл” гэж энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтийн хүртээл болгох зорилгоор Парисын конвенцийн 12.2-т заасны дагуу оюуны

3

өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрхлэн гаргах хэвлэл болон вэб хуудас, цахим мэдээллийг;

3.1.15.“анхдагч огноо” гэж энэ хуулийн 7.2, 11.2, 23.2-т заасан он, сар, өдрийг;

3.1.16.“давамгайлах огноо” гэж мэдүүлгийн анхдагч огнооноос өмнө Парисын конвенцийн гишүүн буюу Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг улсад уг барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлсэн он, сар, өдөр, эсхүл Парисын конвенцийн 11 дүгээр зүйлд заасан он, сар, өдрийг;

3.1.17.“бараа, үйлчилгээний ангилал” гэж 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал”- ыг;

3.1.18.“барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг” гэж Мадридын хэлэлцээр, Мадридын протоколын дагуу Дэлхийн оюуны өмчийн байгууллагын оюуны өмчийн олон улсын товчоо /цаашид “Олон улсын товчоо” гэх/-оор дамжуулан гаргасан мэдүүлгийг;

3.1.19.“Парисын конвенци” гэж 1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг;

3.1.20.“Мадридын хэлэлцээр” гэж 1891 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийг;

3.1.21.“Мадридын протокол” гэж 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн протоколыг;

3.1.22.“Нийтлэг журам” гэж Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколыг хэрэгжүүлэх журмыг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ БАРААНЫ ТЭМДГИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

4 дүгээр зүйл. Барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэр

4.1.Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.

5 дугаар зүйл.Барааны тэмдэгт тавих шаардлага

5.1.Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:

4

5.1.1.үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал;

5.1.2.тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;

5.1.3.тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс;

5.1.4.Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн нэр, дүрс дангаараа байвал;

5.1.5.Монгол Улсын түүхэн хүмүүсийн бүтэн нэр, зохиомол нэр, хөрөг, зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэр дангаараа байвал.

5.2.Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй:

5.2.1.Монгол Улсын болон Парисын конвенци, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй бөгөөд тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй;

5.2.2.Монгол Улсын нэрд гарсан хүний бүтэн нэр, эсхүл зохиомол нэр, хөрөг, зургаас бүрдсэн бөгөөд тухайн хүний буюу түүний өв залгамжлагчийн зөвшөөрөлгүй;

5.2.3.Монгол Улсын төрийн одон, медаль болон бусад шагнал, баталгаа, хяналтын албан ёсны тэмдэг, дардастай ижил, төсөөтэй;

5.2.4.агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш; 5.2.5.бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж

чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;

5.2.6.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил;

5.2.7.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;

5.2.8.бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар;

5.2.9.Монгол Улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр.

5

5.3.Энэ хуулийн 5.1, 5.2.1-д заасан зүйл нь тухайн барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээргүй бол тухайн үг, дүрсийг хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг бүртгэж болно.

5.4.Энэ хуулийн 5.1.5, 5.2.2-т заасан Монгол Улсын түүхэн, нэрд гарсан хүмүүсийг тодорхойлох болон барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ баталж мөрдүүлнэ.

5.5.Энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага баталж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

6 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах

6.1.Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад монгол хэлээр гаргана.

6.2.Барааны тэмдгийн мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

6.3.Барааны тэмдгийн нэг мэдүүлэг нэг барааны тэмдэгт хамаарна.

6.4.Барааны тэмдгийн мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ:

6.4.1.төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

6.4.2.энэ хуулийн 9.4-т заасны дагуу хураамж төлсөн тухай баримт болон энэ хуулийн 6.6-д заасан баримт.

6.5.Энэ хуулийн 6.4.1-д заасан өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

6.5.1.барааны тэмдгийг бүртгүүлэх тухай хүсэлт; 6.5.2.мэдүүлэг гаргагч нь иргэн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн

нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, мэдүүлэг гаргасан он, сар, өдөр, гарын үсэг;

6.5.3.мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, төрөл, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

6.5.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг;

6

6.5.5.давамгайлах огноо хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл; 6.5.6.бүртгүүлэхээр мэдүүлж байгаа барааны тэмдэг; 6.5.7.барааны тэмдгийн тодорхойлолт; 6.5.8.барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийн тухай мэдэгдэл; 6.5.9.хамтын тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл; 6.5.10.гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл; 6.5.11.барааны тэмдэг нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол

тухайн тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;

6.5.12.тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний ангилал болон бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт.

6.6.Барааны тэмдгийн мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:

6.6.1.тухайн барааны тэмдгийг хамтын тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, түүнийг ашиглах эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалт;

6.6.2.тухайн барааны тэмдгийг гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, гэрчлэх байгууллага мөн болохыг нотолсон баримт бичиг;

6.6.3.давамгайлах огноо хүссэн бол урьд гаргасан мэдүүлгийн хуулбар, эсхүл холбогдох нотлох баримт;

6.6.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

6.7.Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана.

7 дугаар зүйл.Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох

7.1.Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ.

7.2.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

7.3.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ.

7.4.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 7.3-т заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог

7

түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

7.5.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 7.3-т заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

7.6.Энэ хуулийн 6.6-д заасан зүйлийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

7.7.Энэ хуулийн 6.6-д заасан зүйлийг энэ хуулийн 7.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

8 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх

8.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

8.2.Төрийн захиргааны байгууллага шүүлтийг барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш есөн сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

8.3.Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

8.4.Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

8.5.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 8.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

8.6.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 8.5-д заасан хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн барааны тэмдгийг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

8.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 8.5-д заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

8

8.8.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч барааны тэмдгийг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болох ба барааны тэмдгийн мэдүүлэгт бараа, үйлчилгээний ангилал нэмэхээр бол шинээр мэдүүлэг гаргана.

8.9.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч бараа, үйлчилгээний нэгээс дээш ангилалд хамаарах барааны тэмдгийн мэдүүлгийг салгаж тус тусад нь гаргаж болно.

9 дүгээр зүйл. Барааны тэмдгийг бүртгэх, хэвлэх

9.1.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

9.2.Барааны тэмдгийн улсын бүртгэлд тухайн барааны тэмдгийн улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, барааны тэмдэг эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, барааны тэмдгийн дүрс, олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт, анхдагч огноо, давамгайлах огноо, бүртгэлийн хүчинтэй байх хугацаа болон хамгаалагдаагүй үг, дүрсийн талаархи мэдээллийг заана.

9.3.Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно.

9.4.Барааны тэмдгийн гэрчилгээ олгох, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд3 заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

9.5.Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүй, дүрсийг энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

9.6.Бүртгэгдсэн барааны тэмдэг нь зөвхөн бүртгэл хийгдсэн бараа, үйлчилгээнд хамаарах ба энэ хуулийн 12.2-т заасан эзэмшигчийн хувьд хүчин төгөлдөр байна.

10 дугаар зүйл.Барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах

10.1.Барааны тэмдгийн улсын бүртгэлд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтээр дараахь өөрчлөлтийг оруулна:

10.1.1.бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах; 10.1.2.барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаягийг өөрчлөх; 10.1.3.барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх;

3 Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн

9

10.1.4.бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийх.

10.2.Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлтийг тухайн бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор, эсхүл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

10.3.Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад барааны тэмдгийг өөрчлөхгүй бөгөөд бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийхгүй.

10.4.Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдөх, эрх шилжүүлэх бүрт ийнхүү өөрчлөлт орсон өдрөөс хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

10.5.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бол энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

11 дүгээр зүйл. Барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой асуудал

11.1.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдэгт шүүлт хийх, түүнийг бүртгэхэд энэ хуулийн 8-10 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтална.

11.2.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огноог олон улсын бүртгэлийн огноогоор, эсхүл нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийн огноогоор тогтооно.

11.3.Энэ хуульд заасны дагуу барааны тэмдгээ бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон байнга оршин суудаг аливаа этгээд уг барааны тэмдгийг Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколын гишүүн улсад бүртгүүлэх хүсэлтэй бол мэдүүлгийг өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн Олон улсын товчоонд гаргана.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан мэдүүлгийн хувьд төрийн захиргааны байгууллага хүлээн авагч байгууллага байна.

11.5.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг гаргахад Мадридын хэлэлцээр, Мадридын протокол, Нийтлэг журамд заасныг баримтална.

11.6.Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хугацааг сунгуулах, барааны тэмдэг эзэмшигчийн эрх шилжүүлэх, хүчингүй болгуулах, нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Олон улсын товчоонд гаргана.

10

11.7.Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хураамжийг Нийтлэг журамд заасны дагуу Олон улсын товчоонд төлнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧИЙН ОНЦГОЙ ЭРХ

12 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх

12.1.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

12.2.Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ.

12.3.Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ:

12.3.1.бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх; 12.3.2.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах; 12.3.3.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх; 12.3.4.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр

ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

12.3.5.бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

12.3.6.энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах.

13 дугаар зүйл. Барааны тэмдгийг ашиглах

13.1.Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно:

13.1.1.барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол;

13.1.2.барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол;

13.1.3.барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол; 13.1.4.барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт,

интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

13.2.Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй “R” гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.

11

13.3.Барааны тэмдгийн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт болгох, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлага худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан зорилгоор гэрээ байгуулсан бол уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.

14 дүгээр зүйл. Хамтын тэмдгийг ашиглах

14.1.Хамтын тэмдэг эзэмшигч нь тухайн хамтын тэмдгийг ашиглахад хяналт тавих этгээд байх бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийгэмлэг, холбооны гишүүд хамтын тэмдгийг нэгдсэн хяналтын дор ашиглах эрхтэй.

14.2.Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн хамтын тэмдгийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.

14.3.Хамтын тэмдэг эзэмшигч болон ашиглагч нь тухайн хамтын тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.

15 дугаар зүйл. Гэрчлэх тэмдгийг ашиглах

15.1.Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь тухайн бараа, үйлчилгээний онцлог шинж чанарыг гэрчлэх байгууллага байх бөгөөд зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй.

15.2.Гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээд нь гэрчлэх тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр тухайн гэрчлэх тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй.

15.3.Гэрчлэх тэмдэг эзэмшигч нь гэрчлэх тэмдгийг ашиглах эрхтэй этгээдийн өмнөөс тухайн гэрчлэх тэмдэг, түүнтэй төсөөтэй тэмдгийг бусад этгээд хууль бусаар ашигласны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

15.4.Гэрчлэх тэмдэг нь газар зүйн заалтаас бүрдсэн бөгөөд барааны гарал үүслийг гэрчилж байвал уг гэрчлэх тэмдэгт энэ хуулийн газар зүйн заалтыг хамгаалахтай холбогдсон заалт нэгэн адил хамаарна.

16 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмших эрхийг шилжүүлэх

16.1.Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр уг эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ нь бүртгэгдсэн барааны тэмдэгт хамаарах бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээнд хамаарч болно.

16.2.Барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, барааны тэмдгийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулснаар барааны тэмдэг эзэмших эрх шилжсэнд тооцно.

12

16.3.Барааны тэмдэг эзэмших эрх шилжсэн тухай төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

17 дугаар зүйл. Барааны тэмдгийг бусдад ашиглуулах

17.1.Барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээний хувьд лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр бусад этгээдэд ашиглуулж болно.

17.2.Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно.

17.3.Лицензийн гэрээг бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

17.4.Лицензийн гэрээ байгуулагдсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

18 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмших эрх дуусгавар болох

18.1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:

18.1.1.барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг сунгуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд гаргаагүй бол;

18.1.2.барааны тэмдэг эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжээгүй бол;

18.1.3.барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;

18.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

18.2.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага нь энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

13

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

19 дүгээр зүйл. Газар зүйн заалтын илэрхийлэгдэх хэлбэр

19.1.Газар зүйн заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн газар зүйн нэр дангаараа, эсхүл тухайн бараа, бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно.

20 дугаар зүйл. Газар зүйн заалтад тавих шаардлага

20.1.Дараахь зүйлийг газар зүйн заалтад тооцохгүй:

20.1.1.энэ хуулийн 3.1.4-т заасан тодорхойлолтод хамаарахгүй бол.

20.2. Дараахь газар зүйн заалтыг бүртгэхгүй:

20.2.1.газар зүйн заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн төрлийн бараа, бүтээгдэхүүний ерөнхий нэр болсон бол.

21 дүгээр зүйл. Газар зүйн заалтын мэдүүлэг гаргах

21.1.Газар зүйн заалтад хамаарч байгаа бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн, газар зүйн заалт бүртгүүлэх хүсэлтэй нэгдэл, холбоо, байгууллага нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төлөөлөх хуулиар олгосон эрхийн дагуу газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагын тогтоосон журмын дагуу бичгээр гаргана.

21.2.Газар зүйн заалтын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

21.3.Газар зүйн заалтын мэдүүлэг зөвхөн нэг газар зүйн заалтад хамаарна.

21.4.Газар зүйн заалтын мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ:

21.4.1.төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

21.4.2.энэ хуулийн 25.4-т заасны дагуу хураамж төлсөн тухай баримт.

21.5.Өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

21.5.1.газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай хүсэлт; 21.5.2.мэдүүлэг гаргагчийн оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулагдсан

улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, зохион байгуулалтын хэлбэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

14

21.5.3.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг;

21.5.4.бүртгүүлэхээр мэдүүлж байгаа газар зүйн заалт; 21.5.5.тухайн газар нутгийн газар зүйн байршил; 21.5.6.газар зүйн заалт нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол

тухайн газар зүйн заалтын кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;

21.5.7.бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр;

21.5.8.бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар.

21.6.Газар зүйн заалтын мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:

21.6.1.тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

21.6.2.бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт;

21.6.3.гадаад улсын газар зүйн заалтыг бүртгүүлэхээр мэдүүлж байгаа бол гарлын улсдаа газар зүйн заалтаар хамгаалагдсаныг нотолсон баримт;

21.6.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

22 дугаар зүйл.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт

22.1.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн болохыг дараахь шинжээр тодорхойлно:

22.1.1.бараа, бүтээгдэхүүний нэр нь газар зүйн заалтаас бүрдсэн байх;

22.1.2.газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт нь хими, физик, микробиологи, бүтцийн шинж чанарыг агуулсан байх;

22.1.3.газар зүйн заалтад хамаарах газар зүйн бүс тодорхой байх; 22.1.4.газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүн нь тухайн газар

нутгаас гарал үүсэлтэй болох нь нотлогдсон байх;

15

22.1.5.гарал үүсэл, хүний болон байгалийн хүчин зүйл, нутаг дэвсгэрийн онцлогтой холбогдож тухайн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болох нь нотлогдсон байх;

22.1.6.тухайн бараа, бүтээгдэхүүнийг гаргаж авах, олж авдаг нутгийн үл өөрчлөгдөх, тогтвортой аргын талаархи тайлбар.

23 дугаар зүйл.Газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох

23.1.Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ.

23.2.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

23.3.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ.

23.4.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

23.5.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

23.6.Энэ хуулийн 21.6-д заасан зүйлийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

23.7.Энэ хуулийн 21.6-д заасан зүйлийг энэ хуулийн 23.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

24 дүгээр зүйл.Газар зүйн заалтын мэдүүлэгт шүүлт хийх

24.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийн бүрдлийн хяналт хийж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

16

24.2.Төрийн захиргааны байгууллага шүүлтийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш зургаан сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

24.3.Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

24.4.Төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалт энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

24.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 24.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

24.6.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 24.5-д заасан хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн газар зүйн заалтыг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

24.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 24.5-д заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн газар зүйн заалтыг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

24.8.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч газар зүйн заалтыг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болно.

25 дугаар зүйл.Газар зүйн заалтыг бүртгэх, хэвлэх

25.1.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтыг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг газар зүйн заалтын улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

25.2.Газар зүйн заалтын улсын бүртгэлд тухайн газар зүйн заалтын улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, газар зүйн заалт, бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр, анхдагч огноог заана.

25.3.Газар зүйн заалтын бүртгэл анхдагч огнооноос эхлэн хүчинтэй байх бөгөөд тодорхой хугацаагаар хязгаарлагдахгүй.

25.4.Газар зүйн заалтын гэрчилгээ олгоход Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

17

25.5.Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн газар зүйн заалт, түүний ном зүйг нийтэд мэдээлэх зорилгоор энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ,ҮҮРЭГ

26 дугаар зүйл.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх, үүрэг

26.1.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх тухайн газар зүйн заалтыг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

26.2.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх бүртгэгдсэн бараа, бүтээгдэхүүнд хамаарна.

26.3.Газар зүйн заалт хэрэглэгч тухайн газар зүйн заалтын хувьд дараахь эрх эдэлнэ:

26.3.1.өөрийн бараа, бүтээгдэхүүнд газар зүйн заалтыг ашиглах; 26.3.2.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд тухайн газар нутагт

үйлдвэрлээгүй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэсэн бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

26.3.3.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд төсөөтэй бараа, бүтээгдэхүүнд хэрэглэснээс шударга бус давуу эрх эдлэх буюу газар зүйн заалтын нэр хүндийг гутаахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

26.3.4.бүртгэгдсэн газар зүйн заалтыг бусад этгээд ашиглахдаа бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг үнэн зөвөөр заасан хэдий ч газар зүйн заалтыг хөрвүүлсэн байдлаар, эсхүл “төрлийн”, “маягийн”, “хийцийн”, “дууриамал” зэрэг илэрхийллийн хамтаар ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;

26.3.5.энэ хуулийн 26.3.1-26.3.4-т заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах.

26.4.Газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн бараа, бүтээгдэхүүний хувьд энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд заасан чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанарыг хадгалах үүрэг хүлээнэ.

26.5.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн тухайн газар зүйн заалтын шинж чанарыг бүрэн агуулж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор чанарын дотоод болон гадны хяналт хийнэ.

26.6.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын дотоод хяналтыг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага хэрэгжүүлнэ.

18

26.7.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний гадны хяналтыг аймаг, нийслэлийн чанарын хяналтын лаборатори болон чанарын хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллага хэрэгжүүлнэ.

26.8.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүн нь энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд тодорхойлсон шинж чанартай тохирч байвал тухайн бараа бүтээгдэхүүнийг газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнд тооцно.

27 дугаар зүйл. Газар зүйн заалтыг ашиглах

27.1.Дараахь тохиолдолд газар зүйн заалтыг ашигласанд тооцно:

27.1.1.газар зүйн заалтыг бараа, бүтээгдэхүүн, түүний сав, баглаа боодолд хэрэглэсэн бол;

27.1.2.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан бол;

27.1.3.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн бол;

27.1.4.газар зүйн заалтыг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

27.2.Газар зүйн заалтыг өөрийн бараа, бүтээгдэхүүнд ашиглахаар бүртгүүлсэн этгээд нь тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд бүртгэгдсэн газар зүйн заалтыг энэ зүйлд заасны дагуу ашиглах эрхтэй.

28 дугаар зүйл. Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болох

28.1.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:

28.1.1.тухайн бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай шууд холбоогүй болсон бол;

28.1.2.газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бол; 28.1.3.газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн газар зүйн заалтын

бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;

28.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

28.2.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

19

ЗУРГАДУГААР БҮЛЭГ ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА

29 дүгээр зүйл.Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

29.1.Монгол Улсад барааны тэмдэг, газар зүйн заалттай холбогдсон асуудлыг төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд төрийн захиргааны байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.1.1.барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

29.1.2.барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах;

29.1.3.барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах, барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохтой холбоотой журам, дүрмийг боловсруулж, батлах;

29.1.4.барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай өргөдлийн маягт болон барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээний загварыг тогтоох;

29.1.5.барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авч, хянах;

29.1.6.барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэж, гэрчилгээ олгох; 29.1.7.барааны тэмдэг, газар зүйн заалтын улсын нэгдсэн бүртгэл

хөтлөх;

29.1.8.барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

29.1.9.барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлтэй холбогдсон мэдээллийг нийтэд мэдээлэх зорилгоор энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэх;

29.1.10.хуульд заасан үндэслэл, журмын дагуу барааны тэмдэг, газар зүйн заалтыг хүчингүй болсонд тооцох;

29.1.11.барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулах;

29.1.12.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах;

20

29.1.13.барааны тэмдэг, газар зүйн заалтын талаархи сургалт, судалгааны ажлыг нэгдсэн арга зүйгээр хангаж, зохион байгуулах;

29.1.14.барааны тэмдэг, газар зүйн заалтын үнэлгээг эзэмшигч, хэрэглэгчийн хүсэлтээр баталгаажуулах;

29.1.15.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах этгээдийг шалгаруулах, тусгай зөвшөөрөл олгох;

29.1.16.хуулиар харьяалуулсан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх; 29.1.17.хуульд заасан бусад чиг үүрэг.

29.2.Энэ хуулийн 6.4.2, 9.4, 17.3, 25.4-т заасан үйлчилгээний хураамжийн хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

30 дугаар зүйл.Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

30.1.Төрийн захиргааны байгууллагад оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.

30.2.Төрийн захиргааны байгууллагын дарга оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна.

30.3.Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

30.4.Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ оюуны өмчийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай4, Захиргааны хариуцлагын тухай хууль5 болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

30.5.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

30.6.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

30.7.Улсын байцаагчийн хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

4 Төрийн хяналт шалгалтын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 2 дугаарт нийтлэгдсэн 5 Захиргааны хариуцлагын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн

21

31 дүгээр зүйл. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

31.1.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил ажилласан, 25 насанд хүрсэн, Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд байна.

31.2.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд6 заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авна.

31.3.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг төрийн захиргааны байгууллага батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ ГОМДОЛ, ХҮСЭЛТ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

32 дугаар зүйл. Гомдол хүсэлт, маргааныг шийдвэрлэх

32.1.Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой дор дурдсан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх комисс ажиллана:

32.1.1.энэ хуулийн 7, 8, 23, 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдүүлэг гаргагчийн гомдол;

32.1.2.бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг энэ хуулийн 33.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт;

32.1.3.бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг энэ хуулийн 33.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт;

32.1.4.тухайн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт.

32.2.Энэ хуулийн 32.1.1-д заасан гомдлыг мэдүүлэг гаргагч мэдэгдэл хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

32.3.Энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

32.4.Маргаан шийдвэрлэх комисс нь энэ хуулийн 32.1-д заасан гомдол, хүсэлтийг хүлээж авснаас хойш зургаан сарын дотор хянан шийдвэрлэж энэ тухай гомдол, хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

6 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн

22

32.5.Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

32.6.Маргаан шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

НАЙМДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

33 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох

33.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

33.1.1.барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол;

33.1.2.барааны тэмдэг нь Парисын конвенцийн гишүүн аль нэг улсад тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний төлөөлөгч, эсхүл бараа, бүтээгдэхүүнийг борлуулагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн бол.

33.2.Сонирхогч этгээд энэ хуулийн 33.1.1, 33.1.2-т заасан үндэслэлээр бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

33.3.Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

33.4.Төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд өмнө бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг тухайн эзэмшигч, хэрэглэгчийн хувьд хүчингүй болсонд тооцно:

33.4.1.барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;

33.4.2.барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг эзэмших, газар зүйн заалтыг хэрэглэх эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;

33.4.3.барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд уг барааны тэмдгийг эзэмших, газар зүйн заалтыг хэрэглэх эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй буюу барааны тэмдгийг лицензийн гэрээгээр ашиглуулаагүй.

23

33.5.Төрийн захиргааны байгууллага нь барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгосон тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

34 дүгээр зүйл.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн

этгээдэд хүлээлгэх хариуцлага

34.1.Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрх зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын байцаагч иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл шүүгч гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, улсын байцаагч, шүүгч нь зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг хураан авч, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгон тухайн барааг устгаж, үйл ажиллагааг зогсооно.

34.2.Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

34.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтыг хууль бусаар ашигласны улмаас хураан авсан зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг борлуулах, хэрэглээнд буцаан гаргах нь барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчиж болзошгүй гэж шүүх болон төрийн захиргааны байгууллага үзвэл түүнийг устгах тухай шийдвэрийг гаргах бөгөөд бусад тохиолдолд хураагдсан бараа, бүтээгдэхүүнийг улсын орлого болгох, устгах асуудлыг нийтлэг журмын дагуу зохион байгуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ


Législation Remplace (1 texte(s)) Remplace (1 texte(s)) Est remplacé(e) par (1 texte(s)) Est remplacé(e) par (1 texte(s))
Traités Se rapporte à (4 documents) Se rapporte à (4 documents)
Aucune donnée disponible

N° WIPO Lex MN035